Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод болж буй жүдо бөхийн гран при ангиллын тэмцээний хүнд жингийн барилдааны медальтнууд тодорч эхэллээ. Дөнгөж сая 90 кг-ын жингийн финалын барилдаан болж, манай жүдоч Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ.

Г.Алтанбаганын хувьд аваргын төлөө Солонгосын алдарт бөх Гвак Дон Хантай барилдсан ч үндсэн цагт торгуулиар ялагдаж, мөнгөн медаль хүртэж байна. Энэ жинд Недерландын Жеспер Сминк, Германы Теодорос Целидес нар хүрэл медаль хүртлээ.