Олимпын аварга Н.Түвшинбаяр Хөххотын гран прид түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Өвөр Монголын Хөххотод жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн болж, өндөрлөлөө. Өнөөдөр манайхаас эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-д 10 бөх гарч барилдаж, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, +100 кг-д Олимпын аварга Н.Түвшинбаяр нутагт нэгт бөх, ОУХМ Ө.Дүүрэнбаяртай финалдаж, үүрэх мэхээр цэвэр ялж, алтан медаль хүртлээ. Тэмцээний хагас шигшээд Бразилын Рафэл Силваг ялж гарч ирсэн Ө.Дүүрэнбаяр аварга Н.Түвшинбаяртай хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсангүй.

Манай жүдочид Хөххотын гран прид бүрэн бүрэлдэхүүнээ оролцсон. Улмаар нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Япон, Солонгосын араас гуравдугаар байрт орлоо.