Уэстбрүүк 24 дамжуулалттай трипл дабл хийсэн ч хожигдлоо

Б.ГАНЗОРИГ
2019-01-10

-Сан Антонио Спөрс өнөөдөр талбайдаа Оклахома Сити Тандер багтай тоглолоо. Тус тоглолт хоёр ч удаа нэмэлт цаг сунгасан бөгөөд 147-154 харьцаагаар Спөрс хожсон байна.

Тус тоглолтод Ламаркус Олдридж 56 оноо, 9 самбараас бөмбөг авсан бөгөөд Уайт 23 оноо, 8 дамжуулалт, Димар ДиРозен  16 оноо, 8 самбар, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Пол Жорж 30 оноо, 8 самбар, Грант 25 оноо, 12 самбар, Рассел Уэстбрүүк 24 оноо, 24 дамжуулалт, 13 самбараас бөмбөг авчээ.