“Ливерпүүл” ээлжит хожлоо авч, тэргүүллээ хадгаллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-12

Английн премьер лигийн 22 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб “Брайтон”-ы талбайд зочилж, 0:1-ээр хожлоо. Ингэснээр 57 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Сити”-гээс 7 оноогоор тасарлаа. Гэхдээ “Сити” нэг тоглолт дутуу байгаа.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Салах 50 дахь минутад оруулж, багтаа ялалт авчирсан юм. Энэ тойрогт нэг гоол оруулснаар 14 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Обамеянг, Кейн нарын хамтаар тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

Кардифф 0-0 Хаддерсфилд

Лестер 1-2 Саутгэмптон

Вест Хэм-Арсенал

Кристал Палас 1-2 Уотфорд

Бөрнли 2-1 Фүлхэм

Челси 2-1 Ньюкасл