Азийн шигшээд Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар багтлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-12

Чехийн нийслэл Прага хотноо Ази болон Европ тивийн боксчдын халз тулаан ирэх сарын 2-нд болох билээ.  Тэгвэл энэхүү тэмцээнд манай улсаас хоёр тамирчин Ази тивийн шигшээд багтан оролцохоор болжээ.

Тодруулбал, "Алдар" спорт хороо, "Монголын зэс" корпорацийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг, "Сүлд" спорт хороо, "Ажнай" корпорацийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт уригдсан байна.

 Тамирчдыг Гавьяат дасгалжуулагч А.Гантулга дасгалжуулж, энэ тулаанд оролцуулах аж.  Боксын шигшээ багийнхан энэ өдрүүдэд БНХАУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд дээрх хоёр тамирчны тухайд Чехэд болох халз тулаанд оролцсоныхоо дараа Унгар, Болгар улсуудад зохиогдох олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ багтайгаа нэгдэн, оролцох юм байна.