“Ювентус”, “Милан” шөвгийн наймд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-12

Италийн цомын тэмцээний 1/8 шигшээн эхний гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Сери А-г тэргүүлж байгаа “Ювентус” клуб “Болонья”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авч, дараагийн шатанд үлдлээ.  Тоглолтын 9 дэх минутад Бернардски тооны харьцааг нээсэн. Улмаар Кин 49 дэх минутад нэгийг нэмж, гүйцээжээ.

Тэгвэл “Милан” энэ шатанд “Сампдория”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авснаар шөвгийн наймд шалгарч үлдлээ. Тоглолтын үндсэн цагт аль аль баг гоол оруулж чадаагүй. Харин шүүгч дахин 30 минут сунгаж, Кутроне 102, 108 дахь минутад дубль хийснээр багаа шилдэг наймд үлдээж чадлаа.

Мөн “Лацио” энэ шатанд талбайдаа доод лигийн “Новара” клубыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авч, шөвгийн найм руу орлоо.