Мбаппе Лиг-1-ийн 14 дэх гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-12

Францын Лиг-1-ийн 20 дугаар тойргийн хүрээнд “ПСЖ” клуб “Амьен” багийн талбайд зочилж, 0:3-аар хожсон билээ. Энэ тоглолтын 70 дахь минутад Мбаппе нэг гоол оруулжээ. Ингэснээр 20 настай Франц хөлбөмбөгч лигтээ 14 гоолтой болж ирлээ.

Европын топ-5 лигт одоогоор Криштиано Роналдо (Ювентус), Пьер-Эмерик Обамеянг (Арсенал), Харри Кейн (Тоттенхэм) болон  Мохамед Салах (Ливерпүүл) нар 14 гоол оруулаад байна.

Харин “Барселона” клубын супер од Месси 16 гоол оруулсан нь Европын шилдэг 5 лигийн хэмжээнд хамгийн олон гоол оруулсан болоод байгаа юм. Түүнээс гадна, Мбаппе рекорд тогтоолоо. Тэрбээр 2016-2017 оны улиралд “Монако”-гийн төлөө 15 гоол лигтээ оруулж байсан. Тэгвэл энэ улиралд тэр амжилтаа 18 тойрогт л тогтоож байна.