Игуаин “Челси”-д очих хүсэлт гаргажээ

O.Admin
2019-01-13

“Милан” клубт хүчин зүтгэж байгаа Гансало Игуаин энэ сард “Челси”-д ирэхээр болоод байгаа билээ. 31 настай Аргентин эр өөрөө Лондоны багт ирэх хүсэлт гаргасан талаар Football Italia болон  Sky Sport Italia мэдээллээ.

Игуаин энэ улиралд Сери А лигийн 15 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн. “Челси”-гийн удирдлагууд Маурицио Сарригийн хүсэлтээр түүнийг авахаар болоод байгаа юм.