“Дакар ралли 2019”-д оролцож буй манай тамирчид 36 байранд явна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-14

Өмнөд Америкийн Перу улсад үргэлжилж байгаа “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд гурван өдрийн гараа үлдлээ Тус уралдаанд оролцож байгаа манай баг тамирчид долоон гарааны дараа 36 дугаар байранд  явна. Мөн Монгол Улсаас мотоциклийн ангилалд 120 дугаартай уралдаж буй ОУХМ Н.Лхамаа ням гарагт /2019.01.13/ болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ.