Жүдогийн шигшээд Япон дасгалжуулагч ажиллана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-14

“Токио-2020” олимпын наадмын өмнөх жил гэдэг утгаараа спортын холбоодууд өнөө жил үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн. Олимпын наадмаас медаль авах хамгийн өндөр боломжтой төрөл болох жүдогийн холбоо ч чамгүй өөрчлөлт хийж эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилсон.

Тэгвэл Япон дасгалжуулагч Томоо Ториг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багт ажиллуулахаар урьсан байна. Тэрбээр техник хариуцсан дасгалжуулагчаар энэ оныг дуустал ажиллах аж. Торигийн хувьд 66 кг-д барилддаг байсан бөгөөд 2004 онд Парисын А зэрэглэлийн тэмцээнд түрүүлж байжээ. Энэ тэмцээний хагас шигшээд Х.Цагаанбаатар аваргыг ялж байсан шилдэг тамирчин юм.