“Ливерпүүл” Фабиньог 50 сая еврогоор авахаар тохиролцжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-29

Францын “Монако” клубын хагас хамгаалагч  Фабиньо “Ливерпүүл” рүү явж магадгүй байна. Энэ жил 24 настай хөлбөмбөгчний төлөө “Ливерпүүл” 50 сая евро дээр нэмээд урамшуулал өгөхөөр санал болгож байгаа аж. 

Энэ улиралд тун ч сайн байж, Аваргуудын лигийн финалд хүрсэн “Ливерпүүл” багаа улам хүчирхэгжүүлэхийн төлөө энэ зун дайралт хийх юм.  Тэгвэл Фабиньог “ПСЖ”, “Манчестер Юнайтед” болон  “Ювентус” клубүүд сонирхож байсан билээ.