Фабиньо: “Ливерпүүл” шиг том багаас надад санал ирнэ гэж бодож байсангүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-29

Францын “Монако” клубын хагас хамгаалагч Фабиньо Английн “Ливерпүүл” клуб руу шилжих магадлал маш өндөр болсон билээ.

Тэгвэл энэ талаар Фабиньо “Би маш их баяртай байна. Энэ миний үргэлж хүсдэг байсан зүйл. “Ливерпүүл” бол том баг. Одоогийн бүрэлдэхүүн нь ч гэсэн гайхалтай.  Ийм баг надад санал тавина гэж би бодож байсангүй. Би “Ливерпүүл”-тэй хамт түүхийг бүтээж, цом өргөхийг хүсч байна” хэмээн ярьжээ.