“Барса” шөвгийн наймд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-17

Испанийн цомын тэмцээний 1/8 шигшээн хариу тоглолтууд өндөрлөлөө.  Өнгөрсөн шөнө “Барселона” клуб талбайдаа “Леванте”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Эхний тоглолтод “Барса” өрсөлдөгчөө талбайд нь 2:1-ээр хожсон. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:1-ээр хожиж, шөвгийн наймд үлдлээ.

Энэ удаагийн тоглолтын 30, 31 дэх минутад Дембеле хоёр гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан.  Харин 54 дэх минутад Месси нэгийг нэмснээр гүйцээсэн юм.

Испанийн цомын шөвгийн наймд “Эспаньол”, “Реал”, “Валенсия”, “Севилья”, “Бетис”, “Жирона” болон “Хетафе” клубүүд үлдлээ.