Бүх оддын тоглолтын драфт боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-02-08

NBA-ын Бүх оддын тоглолт энэ сарын 17-ны өглөө Шарлот хотод болох билээ. Тэгвэл өнөөдөр өглөө хамгийн их санал авсан Леброн Жеймс болон Яннис Адетокумбо нар тоглогчдоо ээлж дараалан сонгосон бөгөөд Леброны эхний сонгол Кэвин Дурант байсан бол дараа нь Кари Ирвинг, Кавай Леонард, Жеймс Харден нарыг гарааны тоглогчидоороо сонгожээ. Харин Яннис эхний сонголтоороо Стифэн Көррийг сонгосон бол Жоэл Эмбийд, Пол Жорж, Кэмба Уолкер нарыг сонгосон байна.

Сэлгээний тоглогчдыг эхэлж Яннис сонгосон бөгөөд багийн анд Крис Меддлтонийг сонгосон бол Никола Ёокич, Бэн Симмонс, Блейк Гриффэн, Ди Анжело Рассел, Висавич, Кайл Ловри нарыг сонгосон бол Леброн Энтони Девисыг сонгосжээ. Улмаар Клэй Томпсон, Диман Лилард, Рассел Уэйстбрүүк, Ламаркус Олдридж, Карл Энтони Таунс, Брэдли Бийл нарыг сонгожээ.

Харин билэгдлийн 13 дахь тоглогчид Дирк Новицки, Дуэйн Уэйд нар өрсөлдсөн бөгөөд Леброн Жеймс сонголтоо хийж Дуэйн Уэйдыг сонголоо. Гэвч Леброн Жеймс Бэн Симмонстой тоглох хүсэлтэй байсан бөгөөд багийн ахлагч Яннист Расеел Уэйстбрүүкээр солих санал тавьснаар зөвшөөрсөн юм.