М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-08

Парисын "Их дуулга"-ын хэсгийн шатны барилдаанууд өндөрлөх дөхөж байна. Дөнгөж сая жин өгсч, 52 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг Бразилын бөх Валентим Элеудисыг базари үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарч үлдлээ. 

Өнөөдөр манай бөх эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Тайландын бөх Варасиха Качакорныг ялсан бол шөвгийн 16-д Испанийн Ана Перезыг буулгаж авсан юм.  

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Г.Наранцэцэг шөвгийн наймд Хятадын бөх Лиу Тингийг хоёр базаригаар буюу цэвэр ялснаар хагас шигшээд шалгараад байна. Манай бөх хагас шигшээд Японы алдарт жүдоч Кондо Амитай барилдана.  

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж байгаа Д.Амартүвшин шөвгийн наймд Израйлийн Даниэлийг ялж, хагас шигшээд шалгарсан. Манай бөх хагас шигшээ шатанд Казахстаны алдарт бөх Елдос Сметовтай барилдана. Тэгвэл 73-т хүч үзэж буй Ц.Цогтбаатар шөвгийн наймд Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялж, хагас шигшээд шалгарсан. Финалд үлдэхийн төлөө манай бөх Жакова Акилтай барилдана.