Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2019-02-09

Парисын “Их дуулга” тэмцээний эхний өдөр манайхаас 11 бөх гарч барилдсанаас тав нь медалийн төлөө гарсан. Гэвч ердөө хоёр нь л медаль хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар Японы бөх Сойчи Хашимототай финалдсан ч цагийн төгсгөлд цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Харин 60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин Недерландын бөх Жакадоиа Торнайктай барилдаж, ялснаар хүрэл медаль хүртэв. Ийнхүү эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл авснаар багийн дүнгээр 6 дугаар байрт бичигдэж байна.