Бейл “Реал Мадрид”-ын төлөө 100 дахь гоолоо орууллаа

O.Admin
2019-02-09

Испанийн Ла лигийн  23 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб “Атлетико Мадрид”-ын талбайд зочилж тоглосон. Энэхүү тоглолтод “Реал” өрсөлдөгчөө 1:3-аар буулгаж авсан билээ.

Тэгвэл “Реал”-ын гурав дахь гоолыг Гарет Бейл оруулсан. Ингэснээр тэрбээр Мадрид хотын багийн төлөө бүх тэмцээнд 100 гоол орууллаа.