Монголын хоккейн шигшээ Малайзыг 9:5-аар хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-03

Олон улсын шайбатай хоккейн календарьчилсан төлөвлөгөөний дагуу Азийн бүсэд жил бүр зохион байгуулагддаг "Asian challenge cup” тэмцээн энэ  сарын 01-09-ний өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лампур хотноо болж байгаа юм. Тэгвэлч өчигдөр манай шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багтай хийлээ. 

Энэ тоглолтод Монголын баг эзэн орны шигшээг 9:5-аар илт илүүрхэн буулгаж авч, эхний ялалтаа авлаа.  Өнөөдөр манай баг дараагийн тоглолтоо 20:30 цагаас Сингапурын шигшээ багтай хийнэ.  Манай шигшээ баг жилээс жилд энэ тэмцээний амжилтаа ахиулсаар өнгөрсөн 2018 онд Аваргын цом, алтан медаль хүртэж,  Монголын шайбатай хоккейн түүхэн амжилтыг бүтээсэн. Энэ жилийн хувьд багийн бүрэлдэхүүн нэлээд залуужсан. Гэсэн ч амжилтаа бататгах гол зорилготой энэхүү тэмцээнд оролцож байна.