Монголын хоккейн шигшээ аваргын төлөө тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-08

Малайзын нийслэл Куала Лампур хотноо болж буй шайбтай хоккейн "Asian challenge cup-2019” тэмцээний хагас шигшэ тоглолтууд өчигдөр боллоо.  Хэсэгтээ Малайзыг 9:5, Сингапурыг 12:3-аар бутниргэсэн Монголын шигшээ баг хагас шигшээд дахин Малайзтай учраа таарсан. 

Тэгвэл  Монголын шигшээ баг өчигдөр  эзэн орон Малайзын багийг 12:6 харьцаатай ялж финалд шалгарлаа. Манай баг өнөөдөр орой 19:30 цагт Филиппиний шигшээ багтай аваргын төлөө тоглоно.