Месси 11 улирал дараалж бүх тэмцээнд +35 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-13

Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд “Барселона” клуб талбайдаа Францын “Лион”-ыг хүлээж авч, 5:1-ээр хожиход Месси хоёр гоол оруулсан билээ.  Ингэснээр тэрбээр энэ улиралд бүх тэмцээнд 35 гоол орууллаа.

Тэрбээр 11 улирал дараалж +35 гоол оруулж байгаа энэ ажээ. Мөн Месси Аваргуудын лигт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд 61 тоглолтод оролцохдоо 61 гоол оруулсан байна.