Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-14

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн тавдахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал Мёогирюүг давсанаар таван даваатайгаар башёг тэргүүлж байна. Түүнтэй хамт озэки Гоэйдо, экс озэки Котошёогикү, маэгашира Ичиножо А.Ичинноров нар унаагүйгээр манлайлан барилдаж байна.

Какүрюү М.Ананд Дайейшог давсанаар дөрөвдэх даваагаа авсан бол гурван озеки цолтон бүгд өрсөлдөгч бөхчүүдээ давжээ.