“Челси” 8:0-ээр бутниргэж, шөвгийн наймд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-14

Европа лигийн шөвгийн 16-д Украины “Динамо Киев” клубтэй учраа таарсан Английн “Челси” тун төвөггүйхэн шөвгийн наймд шалгарлаа. Эхний тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 3:0-ээр буулгаж авсан “Цэнхэрүүд” Украинд 5:0-ээр хожив.

Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 8:0-ээр “бутниргэж, дараагийн шат руу орлоо. Тоглолтын 5, 33, 59 дэх минутад Жиру хет-трик толилуулсан. Ингэснээр 9 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин 45 дахь минутад Маркос Алонсо 45, 78 дахь минутад Хадсон-Одои нэг нэгийг нэмжээ.