Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-16

ОХУ-ын Екатеринбург хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр дунд жингийнхэн барилдаж, манайхаас ганцхан хүн хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 63, кг-ын жинд барилдсан Б.Ганхайч медалийн тавцанд зогсч чадсан юм. 

Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Мароккогийн бөх Софиа Белаттарыг ялсан. Харин хоёрдугаар тойрогт Их Британийн бөх Алисыг буулгаж авсан юм. Гэвч хэсгийн аваргын төлөө Канадын Катеринед ялагдаж, торгуулийн тойрог руу орсон. Торгуулд Недерландын Санне Вермеерийг ялсан бол медалийн төлөөх барилдаанд Израилийн Жили Шарирыг даралтаар цэвэр ялсан билээ.

Ийнхүү эхний хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид нэг алт, нэг хүрэл медальтайгаар 5 дугаар байрт бичигдэж байна.