Месси Шавигийн амжилтыг эвдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-17

Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө “Бетис”-ыг 4:1-ээр бутниргэхэд Месси хет-трик толилуулсан билээ.  Тэгвэл Месси Каталоны багтай хамт 477 дахь ялалтаа авч, Шавигийн 476 удаа ялсан амжилтыг давж гарлаа.

Месси 674 тоглолтод 477 ялалт байгуулсан бол Шави 767 тоглолт хийхдээ 476 хожиж байжээ. Мөн тэрбээр Ла лигт 333 дахь ялалтаа байгуулж, энэ тэмцээний рекорд амжилтыг эвдэхэд ойрхон байна. Түүний өмнө “Реал”-ын хуучин хаалгач Икер Касильяс, “Барса”-д хүчин зүтгэж явсан Андони Субисаррета нар 334 хожил байгуулсан амжилтаар бичигддэг ажээ.