Герман талбайдаа нөхөрсгөөр тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

Энэ амралтын өдрүүдэд Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болох учиртай. Тэгвэл энэ тэмцээний өмнө Европын зарим багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байна. Өнгөрсөн шөнө Германы шигшээ баг талбайдаа Сербийг хүлээж авч, нөхөрсгөөр туллаа. 

Германы залуу тоглогчид багийн бүрэлдэхүүнд багтаж, Сербийн залуучуудтай тулж, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 12 дахь минутад Йовеч гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Горетцка 69 дэх минутад тэнцүүлжээ.