Словак, Хорват хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө Е хэсэгт хоёр тоглолт боллоо. Энэ хэсэгт багтсан Словакийн шигшээ баг талбайдаа Унгарыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа.  Тоглолтын 42 дахь минутад Дуда гоолдож, тооны харьцааг нээсэн бол Руснак 84 дэх минутад нэгийг нэмжээ.

Тэгвэл Хорвартын шигшээ баг эхний тоглолтоо Азербайжантай хийж, 2:1-ээр хожлоо. Тоглолтын 19 дэх минутад зочин багаас Шейдаев гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Баришич 44 дэх минутад тэнцүүлж, Карамарич 79 дэх минутад хожлын гоол оруулжээ. Энэ хэсэгт багтсан Уэльс тоглолтоо хоёр хоногийн дараа хийнэ.