Хакүхо М.Даваажаргал 42 дахь удаагаа түрүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-03-23

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё өнөөдөр 15 дахь өдөр явагдаж дууслаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Ананд барилдаж Хакүхо М.Даваажаргал давж 15 даваатайгаар башёг өндөрлүүллээ. Тэрбээр 42 дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд 15 дахь удаагаа нэг ч уналгүйгээр башёг дуусгалаа. Харин Какүрюү М.Ананд 10 даваа таван унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Харин түүний ард нэг унаатай явж байсан маэгаширагийн 4-т эрэмбэлэгдсэн Ичиножо А.Ичинноров өнөөдөр маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Дайейшотой барилдан давж 14 даваа нэг унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Секиваки цолтойгоор барилдсан Тамаваши Б.Мөнх- Оргил 5 даваа 9 унаатайгаар башёг өндөрлүүлж ирэх башёд эрэмбэ буурах нь тодорхой боллоо. Харин маэгаширагийн 16-т эрэмбэлэгдсэн Дайшохо Ч.Шижирбаяр, маэгаширагийн 17-т эрэмбэлэгдсэн Чиёошома Г.Мөнхсайхан нар  7 даваа 8 унаатайгаар башёг өндөрлүүллээ.