Германы шигшээ Голландыг талбайд нь хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө С хэсэгт учраа таарсан Голланд болон Германы шигшээ багуудын “тулаан” боллоо. Энэ тоглолтод Германы шигшээ өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, эхний хожлоо авлаа. Харин Голланд нэг хожиж, нэг хожигдлоо.

Тоглолтын 15 дахь минутад Сане гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Набри 34 дэх минутад нэгийг нэмсэн юм. Гэвч 48 дахь минутад де Лигт тооны харьцааг ойртуулж, Депай 63 дахь минутад тэнцүүлж дөнгөсөн. Харин 90 дэх минутад Шульц гоолдсоноор Германы хожлоо.

Энэ хэсэгт багтсан Хойд Ирландын шигшээ хоёр дахь тоглолтоо Беларусьтай хийж, 2:1-ээр хожлоо. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 30 дахь минутад Эванс гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 33 дахь минутад Стасевич тэнцүүлсэн байна. Харин Мадженнис 87 дахь минутад нэгийг нэмж, Хойд Ирланд хоёр дахь хожлоо авчээ.