Депай хоёр тоглолтод 3 гоол оруулж, мөн тооны дамжуулалт өглөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Зарим шигшээ баг хоёрдугаар тойргийн тоглолтоо хийгээд байна. Тэгвэл Голландын шигшээ багийн хагас хамгаалагч Мемфис Депай хоёр тоглолтод оролцохдоо 6 гоолд шууд утгаараа оролцож, гангарлаа.

Тэрбээр Германы шигшээд 2:3-аар хожигдсон тоглолтод нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм. Харин Беларусийг 4:0-ээр хожсон тоглолтод 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн билээ.

Одоогоор Европын аваргын урьдчилсан шатны тоглолтын мэргэн буучийн жагсаалтыг Изралийн шигшээн Эран Захави 4 гоолтой тэргүүлж, Стерлинг, Азар, Депай, Черышев тэргүүтэй тамирчид 3 гоолтой удаалж байна. Харин оновчтой дамжуулалтынхаа тоогоор Депай бүх тоглогчдыг тэргүүлж байгаа билээ.