Милоуки Багс эхний тоглолтодоо Детройт Пистонсыг бутниргэлээ

Б.ГАНЗОРИГ
2019-04-14

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс талбайдаа Детройт Пистонс багтай тоглож 121-86 харьцаагаар бутниргэлээ. Ингэснээр цувралын 1-0 тэргүүлж байгаа бөгөөд дараагийн тоглолт Багс талбайд энэ сарын 17-ны өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 24 оноо, 17 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Бледсо 15, Крис Медллтон, Брүүк Лопиз 14 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Лука Каннерд 21 оноог сэлгээнээс авчээ.