Портленд Трэйл Блэйзэрс цувралын эхний тоглолтодоо хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-14

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Оклахома Сити Тандер багийнхан Портленд Трэйл Блэйзэрс багийн талбайд зочилж 99-104 харьцаагаар Блэйзэрс хожлоо. Улмаар цувралыг 1-0 тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 16-ны өглөөний 10:30 цагт Портлендын талбайд болно.

Тус тоглолтод Диман Лилард 30 оноогоор багаа тэргүүлсэн бол СиЖи МакКоллим 24 оноо, Энис Кантер 20 оноо, 18 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Пол Жорж 26 оноо, 10 самбар, Рассел Уэстбрүүк  24 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ.