Жеймс Харден тэргүүтэй Хьюстон Рокетс баг эхний хожлоо байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2019-04-14

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын нэг дэх тоглолтууд боллоо. Хьюстон Рокетс өнөөдөр талбайдаа Юта Жазз багтай тоглож 90-122 харьцаагаар бутниргэлээ. Ингэснээр цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 17-ны өглөө 09:30 цагт болно.

Тус тоглолтод Жеймс Харден 29 оноо, 10 дамжуулалт, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 17, Капела 16 оноог авлаа. Харин эсрэг багаас Рүди Гобер 22 оноо, 12 самбараас бөмбөг авлаа.