Эхлээд “Реал”-ыг, дараа нь “Ювентус”-ыг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-16

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн ¼ шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Голландын “Аякс” клуб дахин нэг дуулианыг тарьж, Италийн аварга “Ювентус”-ыг талбайд нь 1:2-оор буулгаж авлаа.

Эхний тоглолт “Аякс”-ын талбайд болоход хоёр баг 1:1-ээр тэнцсэн. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1:2-оор буулгаж авлаа.  Тоглолтын 28 дахь минутад Роналдо гоолдож, тооны харьцааг нээсэн.  Гэвч 34 дэх минутад Донни ван де Бек хариуг нь барьж, тэнцүүлсэн. Улмаар Маттейс де Лигт67 дахь минутад гоолдож, багтаа хожил авчирлаа.

Ийнхүү “Аякс” Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг талбайд нь 4:1, Италийн алдарт “Ювентус”-ыг талбайд нь 2:1-ээр хожиж, хагас шигшээд шалгараад байна.

Тоглолтын бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү