Монголын шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Брунейн багтай тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-16

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа цагийн өмнө  Малайзын нийслэл Куала Лупмур хотод боллоо.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194-р байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарч, зургадугаар  сарын 06, 11-ний өдрүүдэд чухал шийдвэрлэх тоглолт хийхээр боллоо. Эхний тоглолт зургадугаар сарын 06-нд Улаанбаатар хотод, хариу тоглолт 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдах хуваарьтай байна.

Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж,  сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна” хэмээн ярьжээ.  Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ.