“Барселона” Аваргуудын лигт талбайдаа 100 гоол оруулсан анхны баг боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-16

Аваргуудын лигийн ¼ шигшээн хариу тоглолтын хүрээнд “Барселона” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Месси хоёр гоол оруулж, дубль хийсэн.

Тэгвэл Мессигийн оруулсан эхний гоол нь Каталоны багийн Аваргуудын лигт талбайдаа оруулж буй 100 дахь гоол байжээ.  Ингэснээр “Барса” Аваргуудын лигт талбайдаа 100 гоол оруулсан анхны баг болж байна. Өмнө нь “Барса” Аваргуудын лигт 100 гоол оруулсан анхны баг болж байсан билээ.