Кайл Ловри 22 оноог авч баг нь хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-16

NBA-ын плэйоффын цувралын хоёр дахь тоглолтууд болж байна. Өнөөдөр Торонто Репторс талбайдаа Орлондо Межик багтай тоглож 111-82 харьцаагаар бутниргүүлжээ. Өмнөх тоглолтод хожигдсон хариугаа 29 онооны зөрүүгээр ийнхүү авч, цуврал 1-1 харьцаатай боллоо. Дараагийн тоглолт Орлондо Межикийн талбайд энэ сарын 20-ны өглөө 07:00 цагт болно.

Тус тоглолтод Кавай Леонард 37 оноог авсан бол өмнөх тоглолтод ганц оноо авч чадаагүй Кайл Ловри 22 оноог авчээ. Харин эсрэг багаас Аарон Гордон 20 оноог авсан байна.