Хятадын жүдо бөхийн холбоо “World Masters”-ийг 4 жил зохион байгуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-06

Хятадын жүдо бөхийн холбоо 2018-2022 он хүртэлх дэлхийн мастеруудын тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа. Хамгийн сүүлд Хөххотод жүдо бөхийн гран при тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл жүдо бөхийн жин жингийн шилдэг 16 бөх оролцдог мастеруудын тэмцээнийг 4 жил зохион байгуулахаар боллоо.

2018, 2019, 2021, 2022 онд Хятадын Гуанжоу хотноо чансаагаараа дэлхийн аваргын дараа орох мастеруудын тэмцээн болно.   Хятадын Жүдо бөхийн  холбооны ерөнхийлөгч Сиан Дон Ми өнгөрсөн гуравдугаар сард Будапештэд Олон улсын жүдо бөхийн холбооны   ерөнхийлөгч Мариус Видэртэй уулзаж, илүү өндөр төвшний тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.  Улмаар ийн дөрвөн жил зохион байгуулах эрхтэй боллоо.

Дэлхийн мастеруудын тэмцээн 2010 онд Өмнөд Солонгосын Сүвонд, 2011 онд Азербайжаны Баку хотод, 2012 онд Казахстаны Алматад болсон. Харин  2013 онд ОХУ-ын Тюмень, 2015 онд Морокко улсын Рабат, 2016 онд Мексекийн Гуадаларад, 2017 онд ОХУ-ын  Санкт-Петербург хотод болж байсан билээ.