Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алтан медалиа хураалгажээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-06

Швейцарьт болсон буудлагын армийн ДАШТ-ий 25 метрийн гар бууны дасгалд манай улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн аварга болсон байдаг. Гэвч,  тэмцээнд оролцохдоо хүзүүндээ наалт наасан гэх шалтгаанаар тус тэмцээнийг зохион байгуулагчид түүний алтан медалийг нь хураан авчээ.

Улмаар мөнгөн медаль хүртсэн БНХАУ-ын тамирчинд медалийг нь шилжүүлэн өгсөн аж. Энэ талаар түүний нөхөр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.