“Реал” Ла лигт анх удаа 11 хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-12

Испанийн Ла лигийн 37 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб “Реал Сосьедад”-ын талбайд зочилж, 3:1-ээр хожигдсон билээ. Ингэснээр “Реал” Ла лигт 11 дэх хожигдлоо амсчээ. Энэ нь 21 дүгээр зуун гарснаас хойш үзүүлж буй хамгийн анти амжилт аж.

Өмнө нь 1998-1999 оны улиралд “Реал”  нэг улиралд бүх тэмцээнд 17 удаа хожигдож байсан нь хамгийн тааруу үзүүлэлтэд тооцогддог юм байна. Одоогоор “Реал” Ла лигт хүснэгтийн гуравдугаар байрт 68 оноотой бичигдэж байгаа юм. Зидан энэ хавар эргэж ирсэн ч баг нь сайжраагүй хэвээрээ л байна.