“FA Cup”-ын цомыг “Манчестер Сити” өргөлөө

O.Admin
2019-05-18

Премьер лиг болон лигийн цомд түрүүлээд байсан “Манчестер Сити” клуб өнгөрсөн шөнө энэ улирлын гурав дахь цомоо өргөллөө. “Хотынхон” энэ удаад  “FA Cup”-ын шигшээд “Уотфорд”-той тулж, 6:0-ээр бутниргэснээр ээлжит цомоо авлаа.

Тоглолтын 26 дахь минутад Сильва гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Стерлинг 38, 81, 87 дахь минутад хет-трик толилуулж, гангарсан. Түүний гоолуудын дунд де Брюйне 61, Жесүс 68 дахь минутад нэг нэгийг оруулж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ. Ийнхүү “Сити” энэ улиралд дотоодын гурван лигтээ бүгдэд нь түрүүлж, цом өргөлөө.