Какүрюү М.Ананд өвдөг шороодлоо

Б.ГАНЗОРИГ
2019-05-19

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнийг тэргүүлж явсан их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодов. Ингэснээр долоон  даваа нэг унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил 4 даваа 4 унаатай боллоо.

Харин М.Анандтай хамт тэргүүлэгчдийн эгнээнд явсан сэкивакэ Точиношин маэгашира Эндод өвдөг шороодож даваа тэнцсэн бол маэгаширагийн найм дахь бөх Асанояма долоон даваа нэг унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Өнөөдөр Какүрюү М.Ананд маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Окиноүмитэй барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Какүрю М.Ананд 7-1

Секиваки  Ичиножү А.Ичинноров 2-6 гэмтсэн
Маэгашири-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 5-3
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 3-5