Бернарду Силва “Манчестер Сити”-гийн энэ улирлын шилдэг тоглогч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-20

Английн аварга “Манчестер Сити” клуб энэ улирлын шилдэг тоглогчоо шалгаруулжээ. Тэгвэл аварга багийн улирлын шилдэг тоглогчоор Бернарду Силва тодорч байгаа аж. 

Португал хөлбөмбөгч энэ жил “Манчестер Сити”-гийн төлөө бүх тэмцээнд 51 тоглолтод оролцсон. Ингэхдээ 13 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгсөн байна. “Сити” энэ улиралд дотоодын гурван цомд түрүүлж, ийм амжил үзүүлсэн анхны баг болсон юм.