FIBA 3X3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга өнөөдөр эхэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чангша хотод өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр, маргааш буюу 5/22-5/23-нд урьдчилсан хэсгийн тоглолтууд явагдана. Үндсэн хэсэгт орох эрхийн төлөөх тоглолтууд юм. Энэ удаагийн Ази тивийн аваргын үндсэн хэсэгт орох 3-хан эрхийн төлөө 13 улсын эрэгтэй шигшээ баг 3 хэсэг болон өрсөлдөж байна.

Эмэгтэй 8 улс 2 хэсэгт хуваагдан 2 эрхийн төлөө тоглоно. Хэсэг бүрийн ялагч 1 л баг тивийн аваргын үндсэн хэсэгт орж өрсөлдөнө. Урьдчилсан хэсгийг тивийн аварга доторх тэмцээн гэж хэлж болно. Урьдчилсан хэсгээс тивийн аваргыг өндөрлүүлэн нутаг буцна гэдэг ямар ч улсад хүсэх зүйл биш гэдэг нь ойлгомжтой, өрсөлдөөн тэр хэрээрээ маш ширүүн болно.

Үүнд шар тивийн сагсан бөмбөг өндөр хөгжсөн Филиппин, Иран, Катар улсууд Самао, Тайландтай урьдчилсан шатны А хэсэгт байгаа бол урьдчилсан B хэсэгт БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату, урьдчилсан С хэсэгт Тайвань, Киргизстан, Шри-Ланк, Вьетнам зэрэг улсууд оржээ. 2019 оны Ази тивийн аваргын төлөө нийт 22 улсын эрэгтэй шигшээ багууд, 18 улсын эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж байна.

Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд үндсэн хэсэгт чансаагаараа орсон тул энэ сарын 24 хүртэл  тоглолтгүй. Манай эрэгтэй шигшээ баг С хэсэгт Австрали, нөгөө баг нь урьдчилсан хэсгээс эрхээ авна. (Манай хэсэгт БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату арал улсуудын ялагч нь манай хэсэгт орно. БНСУ орох магадлал өндөр.

Тоглолтын хуваарийг танилцуулбал:

5/24-нд Монгол Улсын  эрэгтэй шигшээ баг:
16:00 Монгол-
QD
20:15 Австрали-Монгол

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Киргизстан, Казакстан улсуудын багуудтай B хэсэгт орсон.

5/25-нд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг:

15:15 Киргизстан-Монгол
19:30 Казакстан-Монгол