Францын лигт "ПСЖ" 91 оноотой түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-24

Францын Лиг-1-ийн 38 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, Аваргуудын лигт орох багуудын нэр эцэслэн тодорлоо. Мөн доошоо унах багууд ч тодорсон юм. Лигийн аваргаар нэгэнт тодроод байсан "ПСЖ" клуб сүүлчийн тойрогт "Реймс"-ийн талбайд зочилж, 3:1-ээр хожигдлоо. Ингэснээр 91 оноотой лигийг өндөрлүүлж байна. Энэхүү тоглолтод Мбаппе нэг гоол оруулснаар лигийн 33 гоолтойгоор дуусгасан юм. 

Европын шилдэг таван лигт Месси хамгийн олон буюу 36 гоол оруулсан бол Мбаппе 33-ыг орууллаа.  Тэгвэл Францаас ирэх улиралд "ПСЖ", "Лилль" "Лион" тэргүүтэй багууд оролцох нь тодорхой болов.  Харин "Генгам", "Кан", "Дижон" багууд доошоо унана.