Анх удаа Торонто Репторс баг дорнод бүсийн аварга боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-05-25

Дорнод бүсийн аваргын төлөөх зургаа дахь тоглолт өнөөдөр Торонто Репторсын талбайд Милоуки Багс зочилж тоглолоо. Эхний хоёр тоглолтод Багс талбайдаа ялалт авч чадсан ч сүүлийн гурван тоглолтод дараалсан хожигдоод байсан бөгөөд өнөөдөр хожигдох эрхгүй тоглосон билээ. Тоглолтын эхний гурван үед хоёр ч удаа 15 оноогоор хожигдож байсан Репторс гайхалтай эргэн эрэлтыг хийж тоглолтын төгсгөлийг гайхалтай хийснээр 100-94 харьцаагаар хожиж цувралыг 4-2 харьцаагаар хожиж дуусгалаа. Улмаар тэд анх удаагаа дорнод бүсийн аварга баг болж байгаа бөгөөд аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс багтай энэ сарын 30-ны өглөөний 09:00 цагт тоглоно.

Тус тоглолтод Кавай Леонард 27 оноо,17 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Сиакам 18 оноо, Кайл Ловри 17 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Яннис Адетокумбо 21 оноо, 11 дамжуулалт, Крис Миддлетон 14 оноог авчээ.