Финляндын хоккейчид ДАШТ-ий алтан медалийг зүүлээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-26

Словак улсад зохион байгуулагдаж байгаа шайбтай хоккейн насанд хүрэгчдийн ДАШТ өнгөрсөн шөнө дууслаа. Аваргын төлөө Финляндын шигшээ Канадын багтай тунан үлдсэн бөгөөд 3-1 харьцаагаар Финлянд хожиж алтан медаль хүртлээ. Тэд гурав дахь удаагаа Хоккейн ДАШТ-ээс алтан медаль хүртэж байгаа бөгөөд өмнө нь 1995 болон 2011 онд хүртэж байжээ.

Харин хүрэл медалийг ОХУ баг хүртжээ. Тэд хэсгээс хожигдолгүй гарч чадсан бөгөөд шигшээ 8-д АНУ-ын багийг хожсон ч аварга болсон Финляндын багт сүүлийн мөчид хаалгандаа шайб алдан хожигдож хүрэл медалийн төлөө Чехийн багтай тоглосон билээ.