Канад улсын жүдо бөхийн шигшээ баг Монголд ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-30

Канад улсын жүдо бөхийн шигшээ баг Монгол Улсад ирээд байна. Монголын жүдо бөхийн холбооны урилгаар  ирсэн бөгөөд Саша Мехмедовичоор удирдуулсан Канадын олимпийн шигшээ баг өчигдрөөс эхлэн хамтарсан бэлтгэлээ эхлүүллээ. Канадын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Келита Зупанчич, Осакагийн Их дуулгын мөнгөн медальт Шэди Элнахас нарын шилдэг тамирчид багтжээ.

Хоёр орны жүдочдын хамтарсан бэлтгэл Спортын төв ордонд болж байгаа аж.