Роналдод 22 гоол хэрэгтэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдийн жагсаалтыг Ираны хөлбөмбөгч Али Даеи тэргүүлдэг билээ. Тэрбээр 1993-2006 он хүртэл шигшээ багтаа хүчин зүтгэхдээ 109 гоол оруулсан агуу амжилтыг тогтоосон юм. Тэгвэл түүний тогтоосон энэхүү амжилтыг эвдэх хамгийн өндөр магадлалтай хөлбөмбөгч нь Роналдо болоод байна.

Тэрбээр Швейцарийн эсрэг тоглолтод хет-трик хийснээр шигшээ багийнхаа төлөө 88 дахь гоолоо оруулсан. Энэ нь шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын хоёрт бичигдэх амжилт юм. Түүнд алдарт Али Даеиг гүйцэхэд 22 гоол хэрэгтэй.  Хамгийн наанадаж Роналдо “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээнд Нидерландын эсрэг тоглоно.  Цаашлаад Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд, 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.  Энэ хугацаанд түүнд 100 гоолын босго давах боломж бий. 

Одоогоор шигшээ багийнхаа төлөө тоглож байгаа шилдэг тоглогчдоос Месси 65, Неймар 60 гоол оруулсан амжилттай байна.