Нэгдсэн улсын баг эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2019-06-07

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд энэ сарын 3-нээс “FIBA 3×3 U18 World Cup 2019” буюу 18 нас хүртлэх дэлхийн цомын тэмцээн дөрөв хоног үргэлжилж өчигдөр дууслаа.Энэхүү ДАШТ-д 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж, америкчууд түрүү цомоо алдсангүй.

Эрэгтэйчүүдээс АНУ-ын баг түрүүлж, Турк мөнгө, Аргентин хүрэл медаль хүртлээ. Медалийн төлөөх тоглолтод ОХУ баг нэгдсэн улсын багтай энэ тэнцүүхэн өрсөлдөж 18:17-оор хожигдсон бөгөөд хүрэл медалийн төлөөх тоглолтод Аргентинд 21-18-аар дийлдэж, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Харин Монгол Улсын эрэгтэй баг хэсгээсээ АНУ-ын багт хожигдож хоёроор гарсан билээ. Тэд хэсгээсээ Латви, Беларус, Гүржийн багуудыг хожсон . Харин хагас шигшээд Туркийн багтай энэ цэнцүүхэн өрсөлдөж эцсийн өмчид  21:18-аар хожигдон, тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Монгол Улсын эмэгтэйчүүд "С" хэсэгт Голландын шигшээ багийг хожсон билээ. Харин тус төрөлд АНУ-ын баг түрүүлж, Шинэ Зиланд мөнгө, Франц хүрэл медалийг хүртсэн билээ.

Өнөөдөр насанд хүрэгчдийн "3×3 Ulaanbaatar Challenger (Дэлхийн гранпри)” тэмцээн эхэлнэ.

Эмэгтэйчүүдийн билэгдлийн шигшээ