Өнөөдөр Улаанбаатар Чалленжир эхэлнэ

Б.ГАНЗОРИГ
2019-06-07

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд энэ сарын 3-нээс “FIBA 3×3 U18 World Cup 2019” буюу 18 нас хүртлэх дэлхийн цомын тэмцээн дөрөв хоног үргэлжилж өчигдөр дууслаа билээ. Тэгвэл өнөөдөр насанд хүрэгчдийн "3×3 Ulaanbaatar Challenger (Дэлхийн гранпри)” тэмцээн 13:00 цагт эхэлнэ.

Тус тэмцээнд Монголоос зургаан баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолт Хятадын Чангзоу Кайда болон Цогтцэций багуудын тоглолтоор эхэлнэ.